Солонгос улсын эдийн засаг

30 жилийн өмнө 100 ам доллар хүрэхгүй ДНБ-тэй байсан БНСУ өнөөдөр дэлхийд эдийн засгийн хүчин чадлаараа 13-т эрэмбэлэгдэж хөгжлийн загвар орон болж чадсан байна. 1961 онд Генерал Пак засгийн эрхийг авахад дөнгөж хоёр Солонгосын дайн дуусаад байсан үе юм. Солонгос орон ядуурал, замбараагүйтэл, авлигалд идэгдсэн, дэлхийн ядуу буурай орнуудын л нэг байлаа.Кимчинээс өөр ямар ч үйлдвэргүй Солонгос ороныг генерал Пак дэлхийн гүрэн болгон хөгжүүлэх асар том зорилго тавин ажилдаа оржээ. Генерал Пак хамгийн түрүүнд гадны зээл тусламж авхаар хөөцөлдөж эхлэв, гэтэл Солонгос оронд найдаж зээл өгөх орон олдсонгүй, харин азаар Герман улс Солонгос улсад 100 сая ам доллар зээлэх гэрээнд гарын үсэг зурав.Хариуд нь Солонгос залуучуудыг Германд нүүрсний уурхай гэх мэт үйлдвэрүүдэд ажиллуулхаар хоёр тал харилцан тохиролцсон байна. Генерал Пак Солонгосын хөдөөгийн хоцрогдсон ядуу суурингуудыг өөрчлөх зорилт тавин Германаас авсан зээл тусламжаар хамгийн түрүүнд 40 аж үйлдвэрийн комплексийг Солонгос орны бүс нутгуудийн ирээдүйн хөгжилд төлөвлөн байгуулжээ.Юуны өмнө оймсны, цамцны, өмдний гэх мэт хөнгөн аж үйлдвэрийн паркуудыг бүтээн босгосон юм. Улмаар эдгээр 40 аж үйлдвэрийн цогцолбор томоохон хотуудын хэмжээнд хөгжиж бүс нутгийн хөгжлийн төвүүд болжээ. Өнөөдөр эдгээр 40 аж үйлдвэрийн комплексуудаа мэдлэгийн аж үйлдвэрийн комплексууд болгон өөрчлөн хөгжүүлж байна.Харин Монгол оронд социализмын үед бий болсон Эрдэнэт, Дархан зэрэг хотууд, мөн бүтээн байгуулалтууд өнөөдөр зарим нь устаж, зарим нь хуучнаасаа дээрдсэнгүй. Дэлхий ертөнц өөрчлөгдөж хөгжөөд байдаг, харин бид бүтээнэ сөнөөнө гэсэн уриагаа баримталсаар л.Пак генерал Солонгосын ард түмнийгхөдөлмөрч болгохын тулд нэгэн сонирхолтой хэлэлцүүлэг явуулсан. Орон даяар явуулсан уг хэлэлцүүлгийн асуулт нь тахиа ухаантай юу, Солонгос хүн ухаантай юугэсэн байжээ. Мэдээж Солонгосын ард түмэн нэгэн дуугаар Солонгос хүн ухаантай гэж, тэгтэл Пак генерал тахиа өглөө 6 цагт сэрдэг харин Солонгос хүн тахианаас ухаантай юм бол өглөө 6 цагаас өмнө сэрэх хэрэгтэй гэсэн байна. Тиймээс Солонгос орныг хөдөлмөр хатуужил өнөөдийн хөгжилд авчирсан гэдгийг санах хэрэгтэй.Үнэхээр Пак генералын үед Солонгос орон гайхалтай хөгжиж чадсан юм. 1961-1996 оны хооронд Солонгос улсад эдийн засгийн хувьд үнэхээр үсрэнгүй хөгжсөн юм. Энэ үсрэнгүй хөгжлийг Хан мөрний гайхамшиг гэж нэрлэдэг. Солонгос улсын эдийн засгийн бодлогийн нууц нь хамтын зах зээлийн эдийн (social market economy)засаг дээр суурилж Солонгос үндэстний сайн сайхны төлөө аливаа бодлогыг дэмжиж ажилласанд байгаа юм.Жижиг дунд үйлдвэр гэдэг улс орны хөгжлийн гарц биш учраас Солонгосчууд томоохон корпарацуудыг (Hyundai, Kia, Samsung гэх зэрэг)байгуулан үүгээр дамжуулан дэлхийн зах зээлд гарч чадсан юм. Эдгээр томоохон компаниуд нь зөвхөн Солонгос улсын хөгжлийн төлөө байгуулагдсан нийтийн өмчийн хэлбэртэй үндэстний корпарациуд юм. Хувийн компани байгуулчихаад зөвхөн өөрийнхөө төлөө бизнес хийдэг нөхдүүд хэзээ ч улс орныг хөгжүүлдэггүй гэдийг хамтын зах зээлийн эдийн засгийн ном бүтээлүүдэд хангалттай дурдсан байдаг.Ямар ч хяналтгүй хувийн өмчтөнүүд ард түмний баялгийг төртэй хамтран луйврын аргаар булаан авдаг. Банкны бодлогын хүү, инфляци зэрэг нь ард түмний мөнгийг луйвардан авах луйварчдын шалгарсан аргууд болохыг эдийн засгийн судлаачид тэмдэглэсэн байдаг.Монгол улсын хувьд чөлөөт зах зээлийн эдийн засгаас хамтын зах зээлийн эдийн засагт шилжиж байж л эдийн засгийн хувьд үсрэнгүй хөгжилд хүрч чадна. Солонгос улс үндэстний капитализмыг баримталсан явдал нь Японтой адил дотоодын чадварлаг боловсон хүчин байхгүй учраас үндэстний хэмжээний корпорацуудыг бий болгож, түүгээр дамжуулан эдийн засгаа босгох байсан юм. Улмаар нэгэнт бий болсон эдийн засгийн өсөлтийг улс орны хөгжил, бүтээн байгуулалт аж үйлдвэрийн шинэчлэлд зориулах нь хамгийн зөв гарц гэдгийг ойлгожээ.Богино хугацааны дотор эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрч чадсан Солонгос улс өнөөдөр 73,000,000 хүн амтай, эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд 13-д ордог, дэлхийн шинжлэх ухаан, аж үйлдвэр, эдийн засгийн томоохон төвүүдийн нэг болж чаджээ.Өнөөгийн Солонгос орон Аж үйлдвэрийн парк гэдэг дэлхийн 2-р дайны дараа буурай хөгжилтэй орнуудын хямд ажиллах хүчийг ажиллуулж өртөг өндөртэй орнууд бохир, хоцрогдсон аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэхийн нэр байж. Тайвань, Сингапур, Малайз нэгэнт үйлдвэрлэлийн бааз суурь байхгүй учраас анхандаа барууны аж үйлдвэрийг шууд хэрэглэсэн ба улмаар 80-аад оноос эхлэн аж үйлдвэрийн паркуудаа мэдлэгийн эдийн засагт тохируулж дэлхийн хэмжээний санхүү, нийгэм, боловсролын иж бүрэн тогтолцоог оруулж ирсэн юм.Үүнээс гадна дэлхийн судалгааны чиглэлтэй том компаниудыг санхүүгийн орчноор дэмжин аж үйлдвэрээ мэдлэгт тулгуурлуулан хөгжүүлж гадны оронд сурж ирсэн залуучууддаа ажлын байр гаргаж өгсөн байна.

Comments

Popular posts from this blog

Солонгос улсын урлаг, соёл

Солонгос үндэсний хувцас