Солонгосын нийслэл Сөүл хот
Солонгосын нийслэлийг өмнө нь Тагу хэмээх нэртэй байсан. 2007 онд Сөүл нийслэлийн байршлыг өөрчлөхөөр олон удаа Солонгосын газар нутгуудаараа судалгаа хийсэн ч Сөүлийнх шиг тэгш газар уснаас хол, Солонгосын хамгийн том Хан гол урсдаг нутаг дэвсгэрийг олох хэцүү хэмээн энэхүү газраасаа нүүгээгүй байна.
Хоёр Солонгосын дайны уршигаар Тагу нийслэл байраа өөрчлөн одоогийн энэхүү газартаа Сөүл хэмээх нэрийн доор оршин байгаа юм.
Өмнөд Солонгос, албан ёсоор Бүгд Найрамдах Солонгос Улс нь Солонгосын хойгийн өмнөд хагаст орших Дорнод Азийн улс юм. Хойд талаараа Умард Солонгостой хиллэдэг ба баруун зүгт Шар тэнгисийн цаана Хятад, зүүн зүгт Япон тэнгисийн цаана Япон улсууд ойр байрладаг. Өмнөд Солонгосын хамгийн том хот нь нийслэл Сөүл юм. Энэ улс нь эх газрын болон халуун орны чийглэг уур амьсгалтай, дийлэнхдээ уулархаг тогтоцтой 99,392 ам дөрвөлжин километр, бараг 50 сая хүнтэй. Солонгос орон (Умард болон Өмнөд Солонгос хамтдаа) эртний иргэншилт нутаг бөгөөд нийтийн тооллын өмнө 2333 онд анхны төрт улсаа үүссэн гэж үздэг. Шилла улс нь 668 онд нөгөө хоёр улсаа (Пэкчэ ба Кугурё) нэгтгэн Нэгдсэн Шилла улсыг байгуулсан байна.
Өдгөө худалдааны ардчилсан чөлөөт байгууллагаар ДНБ-ээр дэлхийд 12 дугаарт (Азид 4 дэх) дэд эрэмбэлэгдэх хөгжингүй орон болсон.
Улмаар Курё ба Чусонь улс байгуулагдан, 1910 онд Солонгосын эзэнт улс мөхөх хүртэл нэгдсэн улс болон оршин тогтнож байв. 1910-1945 онд Японы хаант улсын эзэмшилд орж, 1945 онд Дэлхийн II дайн дууссаны дараа Солонгос үндэстэн нь ЗСБНХУ, АНУ улсуудад захирагдаж ар, өвөр болон хоёр хуваагдсаны тул 1948 онд Бүгд Найрамдах Солонгос Улс болон тусгаар тогтносон байна. Өмнөд Солонгос бол хагас ерөнхийлөгчийн засаглалтай, ардчилсан улс бөгөөд эдийн засаг нь асар хурдацтай өссөн юм.
Comments
Post a Comment