Солонгос улсын урлаг, соёл
хөгжим бүжиг Солонгосын уламжлалт хөгжим бүжгийг гүгаг гэдэг. Эртний түүхтэй манай үндэстнүүд эртнээс дуу бүжгэнд дуртай байсан тул дуу хөгжмийн түүх ч урт. Хөгжим бүжиг нь анх олон хүмүүс цугларч, хангай дэлхийдээ өргөл тахилга үйлддэг уламжлалаас гаралтай ажээ. Гурван улсын үеэс эхлэн гадаадтай соёлын хамтын ажиллагаагаа өрнөснөөр дуу хөгжим улам хөгжих болжээ. Түүнээс хойш олон үеийг дамжин, соёлын харилцаа өргөжихийн хэрээр улам хөгжсөөр 1951онд улсын үндэсний хөгжим бүжгийн ордон байгуулагдаж, мэргэжилтнүүд бэлтгэх зэргээр үндэсний дуу бүжгээ хадгалан, хөгжүүлэх үйл ажиллагаа өрнөж эхэллээ. Сүүлийн үед Солонгосын дуу хөгжмийг хүндэтгэн хайрлах ард түмний сэтгэлгээ гүнзгийрч, солонгос соёлоо уламжлуулах, хадгалах, хөгжүүлэх талаар олон үйл ажиллагаа явуулж байна. Пансури Пансури нь ардын соёлын хөгжлийн хамт Жусоны сүүл үед улам хөгжсөн урлагийн төрөл бөгөөд 19зууны сүүлээр Шин Жэ Ху гэгч хүн эмхэлж цэгцлэн нэг мөр болгосон байна. Олон хүмүүс харилцан дүрийг хуваан авч,
Comments
Post a Comment